Байгуулагын Шагнал, Урамшуулал

Манай байгууллага нь 2014 онд байгуулагдсанаасаа хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нь сайн удирдагч, шилдэг зохион байгуулагч, чадварлаг ажилтнууд болон чанартай техник хэрэгслийн цогц бүрдэлтэй салшгүй холбоотой юм.

Байгууллагын удирдлагын зүгээс үндсэн үүргийн хүрээнд жил бүр ажилтнуудыг урамшуулах, чадваржуулах, нийгмийн асуудалд анхаарч ажилладаг бөгөөд үүний үр дүнд ажилтнуудын 70-80 хувь нь одоог хүртэл тогтвортой ажиллаж байгаа.

Өмнөх жилүүдэд амжилттай ажилласны үр дүнд нэр бүхий шагналуудаар шагнуулсныг дурдвал:

Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбооны “БАТЛАМЖ” 2015 Он

Шилдэг 100-Н ААН-Ийн “БАТЛАМЖ” 2016 Он 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “ТАЛАРХАЛ” 2017 Он

Нийслэлийн Тээврийн Газрын “ӨРГӨМЖЛӨЛ” 2017 Он

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар Болон Нийслэлийн Тээврийн Газрын “ӨРГӨМЖЛӨЛ” 2018 Он

Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбооны “БАТЛАМЖ” 2018 Он

зэрэг шагнал урамшууллыг хүртсэн байна.