Компанийн Танилцуулга

                  “Вип такси сервис” ХХК нь “Монгол Улсын Стандарт, Хэмжил зүйн Үндэсний Төв”-өөс  гаргасан MNS 5122:2013 /Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага/ стандартыг ханган, такси үйлчилгээг нэвтрүүлэх зөвшөөрөлтэйгөөр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4/22 тоот гэрээг “Нийслэлийн Тээврийн газар”-тай байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд уг гэрээг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд тухай бүрд нь шинэчлэн байгуулж ажиллаж байна.

                  Манай байгууллага нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн үйлчилгээний нэг төрөл болох таксийн үйлчилгээг гадаад, дотоодын томоохон байгууллага, иргэдэд чанарын өндөр төвшинд үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн ба бид одоо гадаад, дотоодын нэр бүхий томоохон байгууллага, иргэдэд тансаг зэрэглэлийн такси үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангахуйц чадварлаг боловсон хүчин бүхий манлайлагч болох эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

Тус байгууллага нь анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн “Өндөр зэрэглэл бүхий Вип такси” үйлчилгээг бусад өрсөлдөгч байгууллагуудаас онцлог байдлаар үзүүлж чадсанаар одоогийн зах зээл дэх байр суурийг батжуулсан юм.

            “Виптакси сервис” ХХК нь анх “Эковип такси” ХХК нэртэйгээр анх 2 үүсгэн байгуулагчтай,  10 ажилтантай,  9 автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол 2018 онд ерөнхий захирал, нягтлан бодогч,  оффис менежер,  ахлах менежер, механикч, ахлах оператор тус тус нэг, оператор – 3, дуудлагын жолооч – 15, таксины жолооч 30 болж, нийт 54 ажилтан, 42 автомашинтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай явуулж байна.

Тээврийн хэрэгслүүдийн хувьд бүгд GPS төхөөрөмжтэй, хар хайрцаг буюу бүрэн камержуулсан, хуурай нойтон сальфетка, цэвэр ус, утас цэнэглэгч, сонин сэтгүүл гэх мэтээр бүрэн хангагдсан ба бид зорчигчдынхоо тав тухтай, цэвэр цэмцгэр байдлыг үргэлж эрхэмлэн ажилладаг.

Дуудлагын жолооч нар стандартад тавигдсан шаардлагыг хангахуйц үйлчилгээг үзүүлэх ажлын ур чадвар, мэдлэгтэй ба иж бүрэн дүрэмт хувцас, байгууллагын лого бүхий малгай, цагаан бээлийтэй жолооч хаалгыг онгойлгон өгч, угтан  авч, инээмсэглэн үйлчилдэг. Энэ үйлчилгээнд нийт 15 тээврийн хэрэгсэл /Сонота-7 маркийн, хар өнгөтэй/ үйлчилдэг ба бид 24 цагийн турш дуудлага хүлээн авч үйлчилгээгээ үзүүлдэг.

Манай байгууллага нь анх үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн таксийн үйлчилгээний чанар, стандартад тогтмол анхаарч хяналт тавьж ажилласны үр дүнд байгууллагын үйл ажиллагаа тогтвортой явагдаж өнгөрсөн 4 жилийн хугацаанд Нийслэлийн нийтийн тээврийн такси үйлчилгээний салбарын зах зээлд өөрийн гэсэн томоохон байр, суурийг эзэлж чадсан юм. Энэ нь одоогийн манай байгууллагатай хамтран ажиллаж буй гадаад, дотоодын томоохон нэр хүндтэй байгууллага, иргэдийн тогтмол үйлчилгээ авч байгаагаас  тодорхой байна.

          Бид одоогийн байдлаар такси үйлчилгээний үндсэн үйлчилгээонгоцны буудлаас хүн/Зочин тосох үйлчилгээхотын аяллын үйлчилгээ, хүүхэд хүргэлтийн үйлчилгээ болон хувийн жолоочийн үйлчилгээзэргийг гадаад дотоодын иргэд, байгууллагуудад чанарын өндөр төвшинд үзүүлж байгаа ба шинэ содон үйлчилгээ бүрийг хэрэглэгчдийнхээ ая тухтай байдлыг дээдлэн нэвтрүүлэхийг хичээн ажиллаж байна.